Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Африкчууд Н.Манделагийн гал тогооноос “хооллож” байна

Африкчуудын шүтээн болсон Н.Манделагийн дуртай хоолнуудын жорыг эмхтгэсэн ном Өмнөд Африкт хамгийн эрэлттэй байгаа гэнэ. Н.Манделагийн төрөлх исикос хэлээр хэвлэсэн “Гэрийн гал тогоо” нэртэй уг номд 62 хоолны жорыг багтаажээ. Агуу тэмцэгч жигнэсэн байцаа, цагаан будаатай салат, карритай бэлтгэсэн манго, жүржтэй жигнэсэн цацагт хяруулын маханд их дуртай гэнэ.

“Энэхүү номонд түүний дуртай бүх хоолны жорыг оруулаагүй. Би Мадибагийн (Н. Мандела) гэр бүлийнхэн болон түүний хүндтэй зочин, тухайлбал, Майкл Жексон, Опра Уинфри нарт өөрийн нууц жороор хоол бэлтгэж өгдөг байсан” гэж Манделагийн тогооч буюу номын зохиогч Холи ярьжээ.

Дашрамд өгүүлэхэд, 93 настай Н.Мандела өдгөө төрөлх тосгон Кунудаа эрүүл саруул амьдарч буй бөгөөд ийнхүү урт наслахад үндэснийх нь хоол нөлөөлсөн хэмээдэг аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.