Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АФГИНАСТАН УЛСАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ЭНХИЙГ САХИУЛАГЧДИЙН ЦАГААН САР

Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн багийн бие бүрэлдэхүүн 2010 оны 02 сарын 14-нд XII жарны заяа буян нь дэлгэрэх “Тийн урвагч” хэмээх төмөр барс жилийн сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ. Бие бүрэлдэхүүн өглөө эрт мөрөө гаргаж, дорно зүгээс мандах алтан шаргал нарны туяатай зэрэгцэн золголтын ажиллагаагаа эхэлсэн юм.
Цагаан сарын баяраар Цэрийн хамгаалалтын ротод үүрэг гүйцэтгэж байгаа “Эггэрс” баазын захирагч Р.Вайт тэргүүтэй АНУ, БНСУ, Канад, Англи, Полш зэрэг эвслийн цэргийн бие төлөөлөл ирж, монголын уламжлалт цагаан сарын зан үйлтэй танилцаж, амтат шүүс, идээний дээжээс амсан, баяр дээр баяр нэмсэн нь нэгэн онцлог болж байлаа.
Ирсэн зочид төлөөлөгчид монгол гэрийн доторх тавилга, ард түмний минь бие биесэ хүндэтгэн амар мэндийг эрэхдээ хэлдэг үг, тамхилах ёсон, “алаг мэлхий”, шагай харвах, сэтгэхүйг хөгжүүлсэн эвлүүлдэг тоглоом болон зочид гийчдийг үдэн гаргахдаа гар цайлган бэлэг өгдөг ёс жаягийг ихэд сонирхож байсан юм. Хилийн чанадад , дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч Монгол улсын нэр төр ёс жаншил, уламжиллаа дээдлэн хүндлэдэг монгол хүний зан ёсоор манай энхийг сахиулагчид ийн хүний нутагт эх орноо сурталчлаж байна. Түүнчлэн цагаан сарын түүх, тахилгын ёслол, битүүний зоог, битүүлэх ёс, ууц тавих, ууц хөндөх, шинэлэх, золгох, хадагтай золгох ёс болон цагаан сарын баяраар цээрлэх ёс зэргийг ахлах ахлагч Б.Баттулга энэ үеэр бусад орны энхийг сахиулагчдад танилцуулсан юм.
Ахлах дэслэгч Б.Мөнхцоож

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.