Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганистанд манай цэргүүд нисэх онгоцны буудал хамгаална

Дэлхийн хамгийн халуун цэг болсон Афганистанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний хоёрдугаар ээлжийн цэргийн багийнхан өчигдөр Жанжин тугандаа хүндэтгэл үзүүллээ. Афганистан дахь “Тогтвортой эрх чөлөө” ажиллагаанд ХБНГУ-тай хамтран үүрэг гүйцэтгэх манай дайчид “Файзабад” бааз болон түүний зүүн хойд хэсэгт байрлах нисэх онгоцны буудлын аюулгүй байд лыг хангах, Афганистаны “Бадахшаан” мужийг сэргээн босгох үйл хэрэгт хүчин зүтгэх юм.

Энэ ажиллагаанаас гадна Афганистаны “Эгрэс” цэргийн баа зын хамгаалалтад нэг рот үүрэг гүйцэтгэж байгаа бол Сургалтын хөдөл гөөнт багийн 23 цэргийн алба хаагч тус улсын зэвсэгт хүчний дайчдад цэргийн эрдэм зааж буй юм. ХБНГУ-ын цэргийн багтай хамтран үүрэг гүйцэтгэх 40 цэргийн алба хаагчийг Зэвсэгт хүчний 13 анги нэгтгэлээс сонгосон бөгөөд багийн захирагчаар ЗХЖШ-ын Ерөнхий зориулалтын цэргийн командлалын мэргэжилтэн, хошууч Д.Энхээ явж байгаа юм.

Афганистан улсад үүрэг гүйцэтгэх гэж байгаа эдгээр цэргийн багийн бие бүрэлдэхүүн ажиллагааны өмнөх бэлтгэл сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу өдөр, шөнийн нөхцөлд тасралтгүй явуулж, хүн нэг бүрт ажиллагааны арга техникийг эзэмшүүлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.