Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Афганд хүчирхийллийн давалгаа намдахгүй байна

Афган дахь талибуудын гол тулгуур газар гэгддэг Кандагар хотоос холгүй, Аргандаб гацаанд хуримын ёслолын үеэр дэлбэрэлт болж 40 хүн амь үрэгдэж, 70 гаруй хүн бэртэж гэмтжээ.

Одоо өрнөдийн эвсэл Кандагараас талибуудыг шахан гаргах зорилготой 2001 оноос хойш хамгийн томд орох цэргийн ажиллагаа явуулахаар бэлтгэж буй бол саяхан Кабулд талибуудын аядуу хэсгийнхэнтэй энхийн хэлэлцээг хэвийн болгох тухай эрх баригчдын төлөвлөгөөг сайшаан дэмжсэн үндэсний ассамблей болсон юм.

Гэсэн хэдий ч Афганистанд хүчирхийллийн давалгаа намдахг үй байна. Өнгөрсөн лхагва гаригт НАТО-гийн хүчний нисдэг тэргийг буудаж унагасан бөгөөд үүний улмаас АНУ-ын дөрвөн цэргийн албан хаагч амь үрэгдсэн. Энэхүү халдлагын хариуцлагыг тали бууд өөртөө хүлээсэн юм.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.