Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Тлейнханыг сонгогчид чихээр нь танина

УИХ дахь бүлгүүдээс 10 хүн л чуулган дээр ярих эрхтэй болгох нь салбар бүрээр тэднийг мэргэшүүлэх, хуулийг чанаржуулах зорилготой.

Ганц нэгхэн сэдвээр л ярьж, мэтгэлцэж чадах гишүүдэд энэ нь нэлээд “хүнд” тусаж буй бололтой. Экологич гишүүн гэдэг Г.Баярсайхан өчигдөр чуулган дээр “Би зөвхөн экологи ярьсаар дөрвөн жилийг дуусгана гэж байхгүй. Надад ярих зүйл олон байна” гэлээ. УИХ бүрдэх үед чуулганы танхимын үүд хэсэгт суудалтай болсон “азгүй” гишүүд ч гомдоллов.

А.Тлейхан яг тэр хэсэгт суудаг учир зураглаач нар араас нь голдуу дүрс авдаг юм. Тэрбээр “Чуулган дээр ярьсан ч телевизээр гарахгүй, сонинд бичихгүй юм. Одоо араас минь дүрс авсаар байгаад сонгогчид намайг чихээр л таньдаг болох нь” гэж хэлээд ангийн нөхдийнхөө “элгийг авах” дөхөв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.