Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Атлантын нуруу”-г тэнийлгэв

Айн Рэндийн “Капитализмыг өмөөрөхүй”, Сергей Есениний шилмэл шүлгүүдийг гайхалтай орчуулж, уншигчдад хүргэсэн яруу найрагч, сэтгүүлч Ж.Нэргүй “Атлантын нуруу тэнийв” нэртэй алдарт романыг орчуулж дуусчээ. Америкийн нэрт зохиолч, философич Айн Рэндийн энэхүү бүтээл ёс суртахуун болоод бизнесийн чөлөөт өрсөлдөөнийг тунхаг ласнаараа алдартай. Барууны зах зээлд олон сая хувиар борлогдсон энэ номыг эх хэлнээ хөрвүүлэн Атлантын нурууг тэнийлгэсэн Ж.Нэргүй энэ талаар ярихдаа “Хоёр жилийн хөдөлмөр шингэсэн бүтээл маань уншигчдын гарт хүрэхэд бэлэн боллоо. Энэ номыг би гайхалтай гэдэг үгээр тодотгомоор байна. Элдэв магтаал үгийн оронд уншихыг санал болгож байна” гэсэн юм. Эл номын хурим өнөөдөр 17 цагт Уран зургийн галерейд болно.

Т.НЯМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.