Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх эмэгтэй олон нийтэд мэдээлэл хийлээ

АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх нэгэн эмэгтэй өнөөдөр хэвлэлийнхэнд хандаж, мэдээлэл хийлээ. Тэрбээр өмгөөлөгчтэйгээ ирнэ гэж байсан ч өмгөөлөгчийнх нь оронд УИХ-ын гишүүн Л.Гүндалай ирсэн нь олныг гайхшруулав. Учрыг тодруулбал түүний өмгөөлөгч энэ хэрэгт оролцохыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж, түүнчлэн өмгөөлөхөөс татгалзсан гэнэ. Тиймээс эрхэм гишүүн маань хүчирхийлэлд өртсөн хөөрхий эмэгтэйд тусалж, хууль хяналтын байгууллагуудын зүрхшээгээд байгаа мэдээллийг олон нийтэд ил тод болгон, шударга үнэнийг олохыг хүсчээ.

 Хохирогч эмэгтэйн хэлж байгаагаар Э.Амарбат тэдний ангийн уулзалтан дээр ангийнх нь хүүхдийг дагаж ирсэн бөгөөд нэлээд их хэмжээний архи уусан аж. Ийнхүү уулзалт 02.00 цагт тарж, эмэгтэй гэр рүүгээ харихаар такси зогсооход Э.Амарбат таксинд нь хүч түрэн орж, жолоочийг УИД-ийн тийшээ явахыг шаардсан аж. Ийнхүү нэгэн байрны гадаа очиж эмэгтэйг таксинаас хүчээр чирч гарган гэртээ оруулж, хамаг хувцасыг нь урж, тайлаад удаа дараа хүчиндсэн гэнэ.
Хохирогч эмэгтэй энэ хэргийн талаар цагдаагийнханд хандаж шалгуулж эхэлсэн ч хууль хяналтын байгууллагынхан хээл, хахуул авч улмаар хэргийг нуун дараад байгаа аж. Тиймээс ийнхүү хэвлэл мэдээллийн байгууллагад хандсан гэнэ.
Түүнчлэн тэрбээр Улсын мөрдөн байцаах газарт АТГ-ын хэлтсийн дарга Э.Амарбатад хуулийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж, дээр нь өөрт учруулсан эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодийн хохиролыг барагдуулж өгөхийг хүссэн өргөдөл гаргаад байгаа аж.
Түүнээс Э.Амарбатад хүчиндүүлсэн гэх баталгаа бий гэж асуусан сэтгүүлчдийн асуултад доривтой хариу өгөөгүй юм. Харин энэ асуултад “Алиаск” төвийн тэргүүн Занаа “Хохирогчоос нотолгоо бий юу? гэж асуугаад байгаад гайхаж” байна хэмээн хариулсан юм.

Түүний Улсын мөрдөн байцаах газарт гаргасан өргөдлийг хавсарган хүргэж байна. Өргөдөл дээрх хар баллууруудыг өөрөө хийж өгсөн болно.

 

ХАРИУ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙНА
“Монгол ньюс” компанийн Мэдээллийн төвд өнөөдөр нэгэн эмэгтэй өөрийг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат хүчирхийлж, сэтгэл санааны дарамтад оруулсан талаар мэдээллийн эсрэг  Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд  АТГ-аас яг одоо хариу мэдэгдэл хийж байна. 
Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбат өөрөө оролцож байна. Бид дээрх хэвлэлийн бага хурлын мэдээг тун удахгүй та бүхэнд хүргэх болно.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.