Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ-аас албаны шалгалт хийж, П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлжээ

2021 оны хоёрдугаар сарын 20-нд цахим орчинд нэр бүхий сайт, пэйж хуудсуудаар “Шүүхийн шүүгч, АТГ-ын болон ҮАБЗ-ийн ажилтнуудын ёс зүйгүй бичлэг задарлаа” гэсэн гарчигтай бичлэг цацсан. Энэхүү бичлэгт Авлигатай тэмцэх газрын ажилтны нэр дурдагдаж дүрс, зураг нь гарсан асуудалд Авлигатай тэмцэх газрын Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалт хариуцсан нэгжээс ажилтан, комиссар П.Чулуунбаатарт холбогдуулан албаны шалгалтыг хийжээ. Шалгалтын дүнг үндэслэн Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлтийн албаны ажилтан, комиссар П.Чулуунбаатарыг 2021 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж шийдвэрлэв. П.Чулуунбаатар нь “Байгууллагынхаа албаны нэр хүндийг унагаж, олон нийтэд буруугаар ойлгогдох нөхцөл байдлыг бий болголоо, ёс зүйн хувьд цаашид ажиллах боломжгүй гэдгээ ухамсарлаж байна. Хамт олноосоо уучлалт хүсье” гэсэн байна. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ажилтан  П.Чулуунбаатар нь авлигын гэмт хэрэг шалгадаг мөрдөгч мэтээр мэдээлсэн нь ташаа бөгөөд Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчөөр ажиллаж байгаагүй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “АТГ-аас албаны шалгалт хийж, П.Чулуунбаатарыг ажлаас нь чөлөөлжээ