Кон-Арт төвөөс санаачлан АСА цирктэй хамтран зохион явуулахаар төлөвлөсөн “Монгол алилагч 2010” наадам өчигдөр эхлэх ёстой байсан ч хойшилжээ.
Учир нь Үндэсний циркийн уран бүтээлчид наадамд оролцох бэлтгэлээ хийж байхдаа гал алдаж, сургуулилалт хийж байсан өрөөгөө шатаасан байна. Галыг газар авахуулалгүй унтрааж амжсан ч үүссэн утаа тортгийг цэвэрлэх шаардлагатай тул уг наадмыг хойшлуулсан тухай зохион байгуулагчид тайлбарласан. Наадмыг зохион байгуулагчид өнөөдөр тэмцээнээ эхлүүлэх бодолтой байгаа ба шилдгүүдийн тоглолт хоёр хоног үргэлжилнэ.







0 Сэтгэгдэл