Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АСАШЁОРЮҮГ НАЙРААНЫ АСУУДЛААР БАЙЦААЖ МАГАДГҮЙ

МОНГОЛД Ч ГЭСЭН НАЙРААНЫ ДУУЛИАН БОЛЖ БАЙНА

Мэргэжлийн сүмогийн найрааны асуудал Японтой адилхан Монголд ч нийгмийг хамарсан асуудал болоод бай гаа гэнэ. Нэгдүгээр сарын тэмцээний макүүчи зиндаанд тус улсын 12 бөх барилдсан билээ. Тэдний хоёрынх нь нэр найраанд гарч ирсэнээр монголчууд энэ асуудлыг сонирхож эхэлсэн гэхэд болно.

Мөн сүмогийн холбооны найрааны асуудлыг шалгах комисс Монголдоо үндэсний баатарын хэмжээнд хүндлэгддэг ёкозүна Асашёорюүг шалгаж магадгүй байгаа мэдээ гарснаар Монголын хэвлэл мэдээлэл Асашёорюү өрсөлдөж магадгүй байгаа ирэх жилийн их хурлын сонгуульд ч найрааны асуудал нөлөөлж магадгүй хэмээн үзэж байна.

Анхандаа хүн болгон анхаарч байснаа сонирхол нь буурсан найрааны асуудлыг Монголд дахин хөндөж эхэлсэн нь Сүмогийн холбооны 11-ны өдрийн мэдэгдлийн дараагаас юм. Тус мэдэгдэлд зодог тайлсан бөхчүүлээс ч байцаалт авч магадгүй байгааг мэдээлснээр монголчууд их аваргадаа санаа зовж эхэлсэн байна. Асашёорюү сонгуульд өрсөлдөж магадгүй байгаа тул одоо найрааны асуудал Монголын нийгмийн асуудал болон хувирчээ.

Хэдийгээр сүмогийн холбооноос зодог тайлсан бөхөөс албан хүчээр байцаалт авах хууль байхгүй, дээр нь Асашёорюү байцаалт өгөх завгүй явж байгаа гэнэ. Энэ сарын 4-нд Японд ирлээ хэмээн тостол тэр дороо Хавай яваад өгсөн гэх Асашёорюүг найраа хийж байгаагүй гэдэгт ард түмэн итгэлтэй байгаа ч бага ч гэсэн сэжиг гарвал сонгууль яах бол гэсэн мэдээ ч гарч байгаа гэнэ. Одоо Монголын УИХын гишүүн, комүсүби байсан Кёкүшюүзан “Монгол бөхчүүд найраа хийнэ гэдэгт би итгэхгүй байна” гэж ярьсан байна.

Манай сонин Улаанбаатар хотын гудамжинд хэдэн хүнээс яриа авахад ихэнх нь монгол бөхчүүд найраа хийхгүй хэмээн итгэлтэй нь аргагүй хариулж байв. Харин 30 настай нэгэн эрэгтэй “Хэрэв тэд найраа хийсэн бол би дахиж хэзээ ч сүмо үзэхгүй” хэмээн хариуллаа. Ийнхүү Монголд найрааны асуудлыг хурдхан шийдээсэй хэмээн залбиран хүлээж байна.

Япон улсын “НИККАН СПОРТС” сонин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.