Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АРХИГҮЙ МОНГОЛЫГ “УРУУ ТАТСАН” 50 баар, 64 дэлгүүрийг хаана

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас улс орон даяар “Архигүй Монголын төлөө хамтдаа” аяныг эрчимжүүлэхээр Нийслэлийн дүүргүүдийн бүх шатны бай гууллагад үүрэг даалгавар өгсөн. Арваннэгд үгээр сарын 4-ний өдрөөс Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах аян зохион байгуулж, дээрх хуулийг удаа дараа зөрчин, цаг хэтрүүлэн ажилласан худалдаа, үйлчилгээний газруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ. Эдгээр газрын дийлэнх нь хүмүү сийн хамгийн их үйлчлүүлдэг байгуул лага байна.

Тухайлбал, Сүхбаатар дүүргээс “Элит кристал”, “Холливиуд”, “Ривер саундс” тэргүүтэй найман баар, караоке, Баянголоос “Ямайка”, “Стрингс” зэрэг 18 баар, үйлчилгээний газар, Чингэлтэйгээс “Хаппи”, “Амрита”, “Чикаго” “Queen”, “Мираж”, “Женерал” зэрэг есөн цэнгээний газар, Хан-Уулаас “Бриллиант”, Сонгинохайрхан дүүр гээс “West”, “Соёмбо” гэхчлэн найман баарны хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор болжээ. Дээрх нэр бүхий 50 баар, караокег 2012 оны нэгдүгээр сарын 2–ноос эх лэн Нийслэлийн Цагдаагийн газар болон Хотын Ерөнхий менежерийн гаргасан мэдэгдлийн дагуу согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг бүр мөсөн зогсоосон байх ёстой аж. Түүнчлэн онцгой албан татварын тэмдэгтийн зөрчилтэй, хямд үнэтэй архи худалдахын зэрэгцээ шөнийн 24.00 цагаас хойш архи борлуулж байсан хүнсний 64 дэлгүүрийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.