Архангай, Өмнөговь аймгийн МАХН-ын хорооны дарга нар өөрсдийн хүсэлтээр албан тушаалаа өгөх хүсэлт гаргасан. Үүнийг МАХН-ын Удирдах зөвлөл хүлээн авч, намын хороодын дарга нарыг шинээр томилсон байна. Архангай аймгийн намын хорооны даргаар Ё.Баатарбилэг, Өвөрхангай аймгийн МАХН-ын хорооны даргаар Н.Амарзаяа нарыг томилжээ. Ё.Баатарбилэг нь Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын шадар туслах, ХХААХҮ-ийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан бол Н.Амарзаяа нь Өмнөговь аймгийн МАХН-ын хорооны дэд даргын албыг хашиж байжээ.







0 Сэтгэгдэл