Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АРХАНГАЙД ТӨРИЙН ОДОН МЕДАЛЬ ҮНЭГҮЙДЭЖ БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль зэргийг Архангай аймагт шинэ жилийн өмнөх өдөр тус аймгийн Ардчилсан нам зүгээр л бөөндөж орхив. Энэ гурван томоохонд тооцогдох одон гэхэд зөвхөн аймгийн төвд гэхэд 20 шахам хүнд ногдсон бөгөөд тус аймгийн Ардчилсан нам өөрийн байрандаа намын гишүүд, дэмжигчдээ дуудан хүлээж аваад л шагначихаж. Уг нь Архангай аймагт төр гэж бий. Тэр ч бүү хэл, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хүний гавьяат эмч цол хүртсэн Архангай аймгийн Эрдэнэмандал сумын эмч Н.Дэнсмаа шагналаа аваад буцаж сумандаа очоод төрийн одон медалийг өврөөсөө гаргаад л хүмүүсийг шагнасан байх юм. Шинэхэн гавьяат эмч маань УИХ-ын гишүүн “Фортуна” Н.Батбаярын хамаатан. Батцэнгэл суманд Архангайн Ардчилсан намын дарга Д.Бат-Эрдэнэ бас л төрийн одон медалийг халаасалж очоод бөөндсөн байна. Энэ мэтчилэн саяын шинэ жилээр нийтдээ 100 гаруй төрийн одон медаль Архангайн бүх сумдад зөвхөн АН-ынхнаар дамжин хүрчээ.

 Сонгууль дөхөхөөр намчирхаж, талцах явдал нэмэгддэг нь яалт ч  үгүй үнэн л дээ. Гэвч орон нутгийн түвшинд энэ талцал нэлээд эрт эхэлж, тэр тусмаа Ерөнхийлөгчийн зарлигтай төрийн одон медалийг АН-ынхан халааслан давхилдаж эхэллээ.
 
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.