Америкийн Локаст Гроув хотын амьтны хүрээлэнд арслан, Бенгалийн бар, хөвчийн баавгай гэсэн гурван хүчтэн нэгэн бүлд амьдардаг аж. Найман жилийн өмнө мансууруулах бодис наймаалагчдыг барих үед тэдгээр амьтдыг дээрэмчдийн гэрээс олж, амьтны хүрээлэнд өгсөн аж. “Тэр үед 2-3 сартай байсан нялх амьтад яг л нэг айлын хүүхдүүд шиг усанд орохдоо, хоол идэхдээ, унтахдаа ч хамт байдаг нь сонин байсан. Тэднийг өдий хүртэл хамт нь өсгөсөн. Гурван хүчирхэг амьтан бие биедээ их дассан” гэж тус хүрээлэнгийн дарга Даян Смит ярьжээ.
Ж.Эрдэнэ







0 Сэтгэгдэл