Өнөөдөр 14,10 минутад АНАТХ-ний шаардлагын хариугаа УИХ-аас авах хугацаа дуусгавар болсон. Үүний дагуу тус хөдөлгөөнийг зохион байгуулж буй хүмүүст шаардлагын хариуг УИХ-аас өргөн барьсан байна. Тэд УИХ-иас тэдэнд өгсөн шаардлагын хариуг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд эргүүлэн дахин шаардлага гардууллаа. Энэхүү шаардлагад УИХ бүрэн эрхийнхээ дагуу ард түмний дунд санал асуулга явуулахыг шаардсан байна. Энэхүү шаардлагыг биелүүлтэл АНАТХ-ны тэргүүн Д.Батцогт, ерөнхий зохицуулагч Г.Уянга, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, Л.Цог, Д.Нинж, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн н.Ганбаатар зэрэг долоон хүн одоогийн байдлаар өлсгөлөн зарлахаар болсон байна.
УИХ-ын дарга нар УИХ тарах боломжгүй гэлээ. Дэлгэрэнгүйг доорхи Видео мэдээнээс үзнэ үү







0 Сэтгэгдэл