Монгол уламжлал, амьдрах ухаан, ардын арга билиг, зан заншил судлаач, зохиолч Сүхийн Дамбий ардын арга ухаан, зан заншлын талаар 50 жилийн турш хийсэн судалгааныхаа үр дүнг тайлагнах, ардын ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилготой үзэсгэлэн гаргах гэж байна. “Монгол түмний өвөг дээдсийн уламжилж ирсэн ардын ухаан” нэртэй үзэсгэлэнгийн нээлт маргааш Сонор плазад болох юм. С.Дамбий нь ардын бичигдээгүй арга ухааныг өнөө цагт өвлүүлэн үлдээх зорилготойгоор 20 гаран цомог, ном хэвлүүлсэн ба 80 гаруй цагийн телевизийн хичээлийг Боловсрол телевизээр заажээ.







0 Сэтгэгдэл