Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ардын урлагийн авьяастнуудын “АЛТАН ХАРААЦАЙ” наадам болно

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд, өсвөр үеийнхний ардын урлагийн авьяастнуудын шилд гийг тодруулах “Алтан хараацай” наадмыг уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Үндэсний соёл урлагийн өвийг сурталчлах, авьяаслаг хүүхдүүдийг тодруулах, өвөг дээдсээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх зорилготой анхны наадам ирэх сарын 14-17-нд болно.

Өнгөрсөн жил зохиогдсон ар дын урлагийн уралдаанд тэргүүн байр эзэлсэн болон энэ чиглэлээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийсэн зэрэг тодорхой амжилтын эздийг наадамд оролцуулахаар нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2011 оны арванхоёрдугаар сард явуулж, шилдгүүдийг тодруулсан юм байна. “Алтан хараацай” наадмын сүүлчийн шатанд оролцогчдыг шилдэг ардын дуучин, бүжигчин, хөгжимчин, язгуур урлагийн авьяастан зэрэг найман төрлөөр шалгаруулж, шилдгийн шилдгийг тодруулна.

Энэхүү арга хэмжээнд оролцох эрх авсан шилдэг хүүхдүүдийг Улаанбаатар хотод авчрах болон буцах замын зардлыг тухайн орон нутгийн захиргаа гаргах бөгөөд “Найрамдал” төвд байх байр, хоолны зард лыг наадам зохион байгуулагчид хариуцах юм билээ. Анхдугаар наадмын шаг нал гардуулах ёслолын ажиллагаа ирэх сарын 17-ны 16.00 цагт олон улсын хүүх дийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт болно. Энэ үйл ажиллагааг орон даяар шууд дамжуулна.

Ж.ЭРДЭНЭ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.