Ардын жүжигчин Б.Жавзандулам Унгарын “Duna Palota” театрт тоглолоо. Суут хөгжмийн зохиолч П.Чайковский, В.Беллини, С.Рахманинов, Ж.Пуччини, Ж.Верди, В.А.Моцарт нарын сонгодог бүтээлийг эгшиглүүлсэн түүнийг тус улсад суугаа гадаадын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн болон ажилтнууд, Унгар улсын төр, олон нийтийн байгууллагын ажилтнууд, монгол иргэдийн төлөөл болох 300 орчим үзэгч сонсч таашаасан байна. Тоглолтыг Монгол-Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан зохион байгуулжээ.







0 Сэтгэгдэл