АН дотор мэндлээд удаагүй байгаа Ардчилсан хүчний холбоо саяхан Энхтайван найрамдлын ордны ард төв штабаа байгуулжээ. Байртай болж, тохижиж авсан эрхмүүд гишүүн элсүүлэх ажилдаа шамдаж буй юм байна. УИХ-ын гишүүн З.Энхболд холбоог тэргүүлж, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Р.Амаржаргал, Д.Ганхуяг, О.Одхүү, Ц.Баярсайхан нар дэд ерөнхийлөгчөөр нь ажилладаг. Тэд www. dcu.mn вэб хуудсаар гишүүдээ бүртгэж эхэлжээ. Ардчилсан хүчний холбоог дэмжиж, гишүүнээр элсэхийг хүсэгчид цөөнгүй байгаа бололтой. Анкет бөглөсөн хүмүүсийг зургаан дэд ерөнхийлөгч нь баталгаажуулдаг аж. Төрийн бус байгууллага хэмээх тодотголтой ч уг холбооныхон нам доторх “Алтангадас” фракцын эсрэг ажиллах улс төрийн зорилготой гэх мэдээлэл бий.







0 Сэтгэгдэл