УИХ-ын гишүүн З.Энхболд нам дотроо холбоо байгуулж Монгол Улсаа шинэчилье уриаг дэвшүүлэн олны анхаарлыг татах болсон. Ардчилсан хүчний холбоо анхдугаар хурлаа энэ сарын 10-нд Төрийн ордонд хийхээр болжээ. Нийслэл болон хөдөө орон нутагт уг холбооны салбар зөвлөл байгуулагдсан бөгөөд анхдугаар хуралдаанд 800 гаруй төлөөлөгч оролцохоор мэдүүлгээ өгсөн аж. Уг хурлаар эх орноо хөгжүүлэхэд юу шаардлагатай болох, цаашид холбооны зүгээс ямар арга хэмжээ авах, холбооны удирдагч хэн байх зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.







0 Сэтгэгдэл