Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ

Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог… гэж бид хүүхэд байхдаа энэ шүлгийг мөн ч их уншдаг байлаа. Одоо ч энэ шүлгийг сонсохоор аргалын тэр “тансаг” гоё утаа үнэртэх шиг болдог юм. Хотын бид ч сүүлийн үед нүүрсний хорт утаагаар амьсгалсаар байгаад аргалын утааныхаа үнэрийг мартаж байх шиг байна даа. Аргалд ариусгах олон шинж байдаг гэсэн. Бид үүнийгээ мэдэхгүй малын баас гэж сэжиглэн тойрч зугтдагаа нуугаад яахав. Хэн хүнгүй л мэдэж байгаа юм чинь. Аргал ямар шидтэй юм бол гээд асуухаар мэдэх эрдэмтэн доктор тун ховор байх юм. Хүн хүнтэй уулзаад аргалын тухай асууж явтал нэг танил маань “Аргалыг судлах цаг нь болсон шүү. Биднээс түрүүлээд Япончууд аргалыг судлаад ид шидийг нь мэдээд ирээдүйн сумочдоо бэлтгэлд гарахаас нь өмнө аргалын утаагаар 15 минут утдаг болсон байна” гэж ярилаа.

Одоогоос долоон жилийн өмнө Японы нэг эрдэмтэн манай улсад ирээд аргал авч явжээ. Нөгөө Япон доктор дөрвөн жилийн дараа дахин ирээд танил эрдэмтэндээ “-Танай монголчууд 3 жил хөдөө хэвтсэн үхрийн баасыг хөх аргал гэж нэрлэдэг гэнэ. Түүнээсээ олж өгөөч” гэж гуйжээ.

Найз нь ч түүний хүсэлтийг дор нь биелүүлжээ. Нөгөө эрдэмтэн гурван жил хөдөө хэвтсэн хөх аргалыг судлаад агаар дахь 300 гаруй микроб вирусийг устгадаг юм байна гэж дүгнэлт гаргажээ. Уг нь харийн энэ эрдэмтнээс өмнө өвөг дээдэс маань аргалын нянг устгах чадварыг мэддэг байсан байна. Тиймдээ ч тэд махыг аргалын утаагаар утдаг байсан. Энэ уламжлал одоо ч хадгaлагдаж байгааг бид мэднэ. Бас өеөдөж ядарсан мал, тамирдаж ядарсан хүмүүсийг эхлээд аргалын утаагаар утаад дараа нь чөмөгний ясыг цохиод өтгөн хар цайнд чанаж ууранд нь утдаг байжээ. Ингэснээрээ гадаад дотоод энерги нь идэвхжиж оюун санаа нь цэлмэн сэтгэл санаа нь тайвширдаг байсан байна. Тэр байтугай уралдах морио өглөө нь аргалын утаагаар утдаг уламжлалтай байжээ. Энэ бүхнийг мэдэх монгол хүн бараг байхгүй болсон нь харамсалтай.

Сүүлийн үед бид хий гүйдэл чөтгөр шулмас гэж их ярих болсон. Энэ нь огт байдаггүй биш байдаг зүйл юм байна. Шөнөд гурван удаа хий үзэгдэл гүйдэг гэнэ. Эрт дээр үеийн эрдэм ухаант хөгшид үүнийг мэддэг учраас өглөөд аргал түлж утаагаар нь гэрт хоргодсон хар хүчийг хөөж ариулдаг байжээ. Монголчууд бид аргал, аргалын утааны арц, гангаас ч илүү ариусгах шидэт чанарыг мэдэж өвөг дээдсийнхээ бүтээсэн ахуй орчныг эргэж сэргээх юмсан гэсэн өөдрөг бодол тээж явтал сэтгэл гонсойлгосон мэдээ сонслоо.

Монголчууд сүүлийн үед сайн таньдаг болоод байгаа Төгс гэгээрсэн их багш Чин Хай “-Монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийд дулаарал үүсэх нэг үндэс болж байна” гэж дэлхий дахинаа тунхаглалаа. Өөрийн гаргасан дүгнэлтээ батлахын тулд Чин Хай багш олон улсын бага хурлыг хүртэл зохион байгуулж байх юм.

Монголд байтугай том том гүрнүүдэд нөлөөлж чаддаг энэ хатагтайн үгийг манай төр засгийн эрхэмүүд болон эрдэмтэд хүлээн зөвшөөрч түүний саналыг дэмжиж хөл алдацгаасан нь гайхалтай. 13-р зуунд монгол улс одоогийнхоос 6 дахин илүү буюу 250 сая малтай байсан гэсэн. Тэр үед монголын малын өтөг бууцнаас ялгарч байгаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж байх нь яасан юм. Тэгээд ч монгол мал 1500-аад өвс ургамал иддэг одоо харин цөлжилт гээд 500-600 өвс ургамал иддэг болж. Үүний 70-80 хувь нь эмийн ургамал байдаг.

Бохирдоогүй экологийн цэвэр өвс ургамлыг идэж байгаа учраас өтөг бууцнаас нь хүлэмжийн хий ялгарна гэж юу байдаг юм хэмээн дотроо Чин Хай багийн үзэл бодолтой тэрсэлдэж явснаа нуугаад яахав. Гэтэл миний омогшилд “хань” болж Дани, Америк, Францын эрдэмтэд хүлэмжийн хий озоны давхаргыг цоолддоггүй гэж шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж Чин Хай багшийн үзэл баримтлалыг үгүйсгэлээ. Дээрх 3 орны эрдэмтэд энэ дүгнэлтээ бодитоор харуулсан баримтат киногоо саяхан телевизээр цацлаа.

Эдгээр эрдэмтэд судалгааныхаа эхний явцдаа хүлэмжийн хий озоны давхаргыг цоолоод байна гэсэн дүгнэлттэй байсан аж. Гэвч судалгааны төгсгөлд хүлэмжийн хий тэр тусмаа малын өтөг бууцнаас ялгарсан хүлэмжийн хий озоны давхаргыг цоолдоггүй юм байна гэж баталжээ.

Тэд энэ баталгаа нотолгоогоо дэлхий нийтэд цацах гэтэл хүлэмжийн хий озоны давхаргыг цоолж дэлхийн уур амьсгалыг дулааруулж байгаа гэдэг сенасааци дээр бизнесээ явуулдаг олон олигархууд болон бизнесийн бүлгүүдийн эрх ашигт харшилж байгаа учраас Дани, Америк, Францын эрдэмтийн дүгнэлтийг цацуулахыг хүсэхгүй байгаа аж. Иймээс 3 орны эрдэмтэд баримтат кино хийж цацаж байгаа нь энэ юм байна. Үүнийг уншигч эрхэм та хөдөө явж байхдаа хөх аргал тааралдвал түүгээд өөрийгөө нэг утаад үзээрэй. Танд аргалын ид шид үйлчлэнэ шүү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

Leave a Reply to saruultsetseg Cancel reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

12 thoughts on “Аргалын утаа 300-аад нянг устгах чадвартайг Японы эрдэмтэд судалж тогтоожээ

  • Avatar woooow says:

    minii bodol zuv bna.ter tugs gegeersen chinhai gdg avgain yaaag tgj helsen nevtruulgiig uzej bhdaa ENE MUU HYALAR VIETNAM AVGAI YUGAA MEDDIIN gj bodoj bsan.

    • Avatar Зочин says:

      Хэдэн мянган жил малынхаа мах өөх, сүү цагаан идээгээр хооллож өндөр насыг зооглон, хүч чадал, мэдлэг чадвараа дэлхийд гайхуулж явсан Монголчуудын маань зарим нь малын мах муу, аргалын утаа нь бас муу гээд махнаас гарч, мал олноор тэжээх нь буруу гээд байгаа нь үнэхээр харамсалтай санагддаг.

  • Avatar Зочин says:

    Neeree tegj helsen bol zailaa l gehees

  • Avatar Зочин says:

    Bi Mongol hunii ter tusmaa uwug deedsiinhee augaa ih erdem uhaaniig bisherdeg хэлдэг үг өмсдөг хувцас хэрэглэдэг хоол хүнс эрхэлдэг аж ахуй нь цөм л эрдэмтэд нотлоогүй ч цаанаа нэг утга санаа агуулж байдаг.

  • Avatar Bolortuya says:

    Ene estoi zob shuu argaliiha utaag unerleh shig saihan yum haa bhab de mongolchuuda ter bitgii hel tsaana chin arglaa bolobsruulj soeljuulaad hotiihondoo zoriulaad nomin ih delguurt zarj bgaa shuu de yun gadaad erdemted be mongoliin obog deedes maan eftnees id sidiign meddeg bsan shuu de

  • Avatar зочин says:

    аргалын утаа үнэртсэн хүн өөрийн эрхгүй тайвширалыг мэдэрлэг шүү дээ эрдэмтэн хүн баталчихсан байхад энэ юу мэдэх билээ МЭӨ оноос л аргал гэдэг түлээг түлж эхэлсэн шүү дээ юу ч мэдэхгүй байж дэлхий нийтэд зарлах гэж инээд хүрчихлээ

  • Avatar mongol hun says:

    Mongolchuud oorsdoo ert uees medcheed mal ger ornoo utaj ariulj irsiin

  • Avatar erdenechimeg says:

    аргалын утаа бургилсан малчны гэрт төрсөн болхоордзээрхийг уншаад сайхан санагдаж байна монголоо л алдахгүй байх хэрэгтэйюм шиг санагддаг

  • ene avgai mongolchuud tsuuhuulee baij iim tom gazar nutagtai baij bolomgui zuil gej hutsaj baisan davarsan avgai. manai teneguud eh ornii daisan bolgontoi huzuu seer holbogdoj ybah yum aa daa

  • Avatar hurlee says:

    arts hujiin ariun unertei argasan uns n emiin shidtei aduu maliin mihe ariun sangas assan gal n oodoo badraatai …gej bi1998 ond shulegerhuu yum bishij bilee ene ariun uneriig mongol hun l mederne

  • Argal.n utaa vnerl.gvi udje ih saihan shv de ter japan erdemtenii sudalga vnen bha itgej bna

  • Avatar Зочин says:

    Аргалын утаа боргилсон малчны гэрт төрөөгүй л дээ, хотод төрсөн. Гэхдээ аргалын утаа шиг сайхан үнэр үнэртэх азтай төрсөн. Монгол хүн болохоороо л тэгдэг гэж боддог шдээ, ямар сайхан үнэр гээч.

  • Avatar зочин says:

    овоо үнэмшил төрөөд уншиж байтал 250 сая малтай бсн гээд дэмийрээд хамаг итгэл үнэмшил бхгүй бологчихлоо

  • Avatar B&U says:

    Argal ,maliin buutsnaas “ozon”uuseed bh ni yu ch yum be ee,Ug helee l oilgoltsokh ni chuhal…Hatiin hun “medehgvi zuilee ilvvts gargaj bfa ni buruu tashaa ch”Tuund neg oilguulakh ni l…