Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Араб-Африкийн дээд хэмжээний уулзалт Ливид эхэллээ

Африк, Арабын орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах тал дээр нэгдэх асуудлуудыг хэлэлцэх дээд хэмжээний уулзалт Ливийн Сирт хотноо эхэллээ. Иймэрхүү арга хэмжээ 33 жилийн өмнө болж байсан юм.

Энэ удаагийн уулзалтыг Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак нээж үг хэлсэн бөгөөд Африкийн холбоо, Арабын улсуудын холбоо хамтарч ажиллахыг уриалжээ. Өлсгөлөн, эдийн засгийн хямрал, үндэстэн хоорондын зөрчил, терроризм гээд Араб, Африкийн улсуудад тулгараад буй бэрхшээлийг даван туулах арга замыг хэлэлцэж, шинэ стратеги боловсруулахад эл уулзалтын зорилго оршиж буй аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.