Хоёрхон сарын өмнө тухалж асан Төрийн ордонд суух эрхгүй болсон АН-ын зарим экс УИХ-ын гишүүн “эргэн ирэх” нь. Тэд дассан газртаа ажиллана. Гэхдээ сөрөг хүчин болсон есөн гишүүндээ ухаан, үг дайх байдлаар хүч нэмэхээр тохирчээ.
АН-ын бүлгийн есөн гишүүн 65 хүнтэй МАН-ынхан дунд аргагүй цөөдөж, хүчгүйдэж буй. Тиймээс эксүүдээсээ ийнхүү тусламж авахаар болжээ. Тэд орон тооны бус зөвлөхөөр ажиллана. Үүнийгээ Зөвлөхүүдийн зөвлөл хэмээн нэрийдэж буй. Нэг гишүүнд 2-3 зөвлөх ногдохоор тооцсон тул Зөвлөхүүдийн зөвлөл нэрээр 20 гаруй экс гишүүн эргэн ирэх юм байна.














0 Сэтгэгдэл