Ардчилсан хүчний холбоо дэргэдээ залуучуудын байгууллагатай болохоор шийджээ.
АХХ-ны Залуучууд, нийгмийн бодлого, байгаль орчны бодлого хариуцсан дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Г.Баярсайханы ярьснаар Холбоог зохион байгуулах Ажлын хэсэг хоёр дахь уулзалтаа хийгээд байгаа юм байна. АХХны дэргэдэх Залуучуудын байгууллага /АХХЗБ/ АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/ -той нэгдэх аж.
Холбоог шинээр зохион байгуулах чуулган ирэх сарын 3,4-нд “Чингис” зочид буудалд болох аж. АХХ-ны дэд ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн ахалдаг Эдийн засаг, гадаад бодлогын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдах юм байна.







0 Сэтгэгдэл