Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ын “голсон” төслийг МАХН-ынхан “өөд татав”

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэв. Уг төсөлд бодлогоо дутуу боловсруулсан, ажилтай иргэдээ дэмжиж, ажилгүйдлийг бууруулах талаар бага дуугарсан хэмээн АНын бүлгийнхэн үзээд санаачлагчид нь буцаах байр суурьтайгаа мэдэгдсэн байсан.

Тэгвэл дээрх Байнгын хороонд МАХН-ын гишүүд олонх байсан учир санал хураалтаар төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. АНаа төлөөлж П.Алтангэрэл, Д.Батбаяр нар л суужээ. Халамж, бэлэнчлэх сэтгэлгээг урдаа тавьж, хөдөлмөрлөх, орлого олох талаар хойрго хандлаа хэмээн НХХЯ-ыг шүүмжилдэг. Тэгвэл салбарын сайд Т.Ганди “Энэ байдал тогтолцооноос хамаараад байна. Түүнийг өөрчлөх гэж бид ийм төсөл боловсруулсан” гэв.

Ажилгүйдлийг бууруулах, мэргэж лийн боловсон хүчин бэлтгэх, жижиг зээл олгох гэсэн үндсэн гур ван асуудлыг төсөлд тусгаж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөн – гийг 12 тэрбум төгрөгөөр нэмэгд үүлэхээр төлөвлөсөн байна. Оюутолгойн ордод VI зэрэгтэй 1300 гагнуурчин хэрэгтэй атал манайд 100 хүрэхгүй хүн л байгааг Ерөнхий сайд ярьдаг. Ажилгүй иргэдийг ажилд авах гэхээр мэргэжил, боловсрол нь гологдоод буйг гишүүд сануулж, нийгмийн захиалгаар бий болж буй салбарт анхааран сургах ёстой гэж гишүүд хэлж байлаа

З.Алтай “Бууз чимхдэг, үс засдаг болгох сургалтад ХЭДС-гийн хөрөнгийг бараад байна” хэмээн шүүмжиллээ. Энэ дутагдалдаа НХХЯ анхаарч, уул уурхай, дэд бүтцийн салбарт мэргэжилтэн бэлтгэхээр өөрчлөлт хийж байгаа гэнэ. Үүний тулд Сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэрэгтэйг гишүүд сануулав. Иргэнд 10, байгууллагад 20 хүртэлх сая төгрөгийн зээлийг итгэлээр буюу барьцаагүйгээр, уян хатан нөхцөлөөр олгохоор мөн тусгасан аж. Энэ нь жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлтэй холилдоод байгааг хэд хэдэн гишүүн анзаарчээ. Гэхдээ ХЭДС-гийн зээл эргэлтийн ямар ч хөрөнгөгүй иргэдийг орлого олох, ажлын байртай болгоход зориулагдаж буйгаараа онцлог хэмээн мэргэжилтнүүд нь тайлбарлав. Энэ мэтээр дутагдал байгаа ч маш чухал хууль учир дэмжээд хэлэлцэх явцдаа засах нь зөв хэмээн 11 хүнээс найм нь дэмжлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.