УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааны талаар бүлгийн дарга Ч.Сайханбилэг товч мэдээлэл хийлээ. УИХ-ын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаас шаардлагатай хуулиудад бүлгээс ажлын хэсэг гаргахаар болжээ. Тус хурлаас хаврын чуулганаар хэлэлцэх томоохон төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын асуудлаар тодорхой шийдэл гаргах юм байна. Оюутолгой, Тавантолгойг ашиглах, улстөрийн амлалтаа хэрэгжүүлэх, төмөр зам, авто зам тавих, иргэдийг орон сууцжуулах гээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлуудыг бүлгийн хурлаар хэлэлцэх гэнэ.







0 Сэтгэгдэл