Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ын бүлэглэлүүд тохиролцжээ

Ардчилсан намын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр хуралдана. Энэ хурлаар Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгуулийн дүн будилсан, нийслэлийн гурван дүүрэг, нэг аймгийн асуудлыг эцэслэн шийдэх учиртай.

ҮЗХнд шинээр элсэх гишүүдийг нь баталгаажуулах боломжгүй болоод байгаа Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ротацийн сонгууль будилсан хэрэгт “Алтангадас”-ынхан нийслэлийн намын дарга С.Эрдэнийг буруутгаж байв. Гэтэл АН-ын дотоодод нөх цөл байдал өөрчлөгдөж, өнөө дөр хуралдах Хяналтын ерөнхий хорооны шийдвэрт нөлөөлөх тохиролцоог “Алтангадас” МоАХ-ны С.Эрдэнэтэй хийж амжжээ.

МАХНтай хамтарсан Засгийн газ рын бүрэлдэхүүнээс АНыг гаргах шаардлага тавьж буй нийслэлийн намын даргатай хэл амаа ололцохоор “Алтангадас” өнгөрсөн өдрүү- дэд хичээнгүйлэн ажилласан байна. Үүний тод жишээ Хяналтын ерөнхий хорооны хурлаас харагдана гэдгийг эх сурвалж өгүүллээ. Энэ сарын 17-нд хуралдсан ҮЗХ-ны хурлаар АН Засгийн газрыг орхих шаардлагагүй гэсэн шийдвэрт хүрсэн хэдий ч сайд нарын танхимд олон суудалтай “Алтангадас” эрх, үүргээ хадгалж үлдэхийн тулд нам дотроо “гар хумхин” суух аргагүй болоод байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.