АН-ын зүүн бүсийн чуулга уулзалт ирэх сарын 15-нд Сүхбаатар аймагт болох юм байна. Бүсийн чуулга уулзалт зохион байгуулж, анхан шатны төлөөлөл, гишүүдийнхээ санал бодлыг тус нам сонсохыг зорьсон байна. Зүүн бүсээс бусад газарт тэд чуулга уулзалтаа зохион байгуулчихсан юм. Зүүн бүсийн уулзалтыг энэ сарын эхээр хийх байсан ч Сүхбаатар аймагт шүлхий өвчин гарснаас болоод хойшилсон юм. Бүсийн чуулга уулзалт үүгээр дуусах тул иргэд, гишүүдийнхээ гаргасан саналыг нэгтгээд ҮЗХ-ндоо танилцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл, Сүхбаатарын уулзалтын дараа АН-ын ҮЗХ-ны хурлын тов тодорхой болно.
С.УУЛ







0 Сэтгэгдэл