Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН “шуудайдаа” багтав

Хаврын турш хавсарга салхитай байсан АН-ын “хувьсгалчид” цаг улирлын өнгөн дээр “царайгаа тэнийлгэв”. Үндэсний зөвлөлдөх хорооны ротацийн сонгууль тойрсон маргаан болон Баянзүрх, Хан-Уул зэрэг гурван ч дүүрэгт хагарлаар амьсгалж байсан тус намынхан “шуудайдаа” багтлаа гэж хэлж болно. Эгзэгтэй үеийг ашиглан гаднаас нь гар хөлөөрөө “даллаж” байсан ашиг сонирхлын бүлэглэлүүд эдүгээ “савраа татаад” буй нь сайн хэрэг.

Ардчилсан хүчний холбооны З.Энхболд “Намын дарга болохын тулд энэ бүхнийг хийсэн гэж ойлгож болохгүй” гэсэн агуулгатай ярилцлагаараа зарим хүний хардлага болон, өөрийг нь гишгүүр болгон ашиглах сонирхол өвөрлөсөн эрхмүүдэд шийдвэртэй няцаалт өгч чадлаа. Хөлөө эмчлүүлэхээр Солонгост цөөнгүй хоноод ирсэн АН-ын дарга Н.Алтанхуяг энэ удаа ч мөн гал унтраах үүргээ гавшгай биелүүллээ хэмээн үнэлж болно. 

Зөөлөн нь хатуугаа идэхийн үлгэрийг бодит ажил хэрэг болгож чадсан тэрбээр хоорондоо таарамж муутай ги шүүдийнхээ дунд “жийргэвч, зөөлөвчний” үүргийг хангалттай биелүүлэв бололтой. Нэг завин дээр сэлүүр атган суугаа хэрнээ байсхийгээд унаагаа хөмөрчих гээд байдаг нөхдөдөө хагархай өндөг хальс ч үгүй үлддэгийг сануулан багагүй тунирхсан су раг сонсогдсон. Угаас 20 жилийн турш даргаа огцруулж, генсекээ авч шидэхээр ханцуй шамласаар ирсэн, одоо ч энэ зангаа тавихгүй байгаа АНын хувьсгалчид Н.Алтанхуяг болоод хамтарсан Засгийн газрын өмнө намба сууснаа харуулж, халуун цочмог зангаа “тайчиж” хаясан нь энэ бололтой.

Нэг хэсэг Ардчилсан хүчний холбоотой нэр холбогдон “шуурганд урууд сан” генсек Д.Эрдэнэбатын хувьд АН-ын гол бодлого болох үйлдвэржилтийг мал аж ахуйтай холбохоор ханцуй шамласан их аянд гарсан гэх. Өнгөрсөн өвөл, хаврын турш говийн гурван аймаг болон Булганд “сунгуу” ажилтай явсан Д.Эрдэнэбат АН-ын шинэ бодлого болох “Мах, сүү, ноос” хөтөлбөрийг ажил хэрэг болгохоор шамдсан аж. С.Батболдын Засгийн газраас хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Монгол мал” хөтөлбөрт АН “Мах, сүү, ноос” бодлогоороо жин дарж байгаа мэдээ бий.

Мал аж ахуйг атгаж байгаа замбараагүй бөгөөд хувьчхан эдийн засгийг цэгцлэн, үүгээр дамжуулан малчдын амьдралыг өөрчлөн шинэчлэх нь амин чухал асуудал болоод байгааг АН-ын генсек хатуухан онцолсон гэх. Тус намынхны тооцоогоор Монгол Улсын 329 сумд тус бүр 100 орчим сая төгрөгөөр мах бэлтгэх, сүү боловсруулах үйлдвэр байгуулахад нийт 30 тэрбум төгрөг шаардлагатай байгаа аж. Уг үйлдвэрийг малчид болон мал аж ахуйн түүхий эдийн бизнес эрхэлдэг компаниуд, мөн төрийн оролцоотойгоор гурван талаасаа байгуулан эзэн болж чадвал орлого ашигаа бодитойгоор хүртэх боломж бүрдэж, зуд, бэлчээр нутаг, ган гамшгийн асуудал нэгэн зэрэг шийдэгдэх ая тайхан ирээдүй харагдаж бай гааг судлаачид нотолжээ.

Ийнхүү АН үйлдвэржилтийн бодлогынхоо баруун халаасанд “Мах, сүү, ноос” хөтөлбөрийг хямгадахаа мартсангүй. УИХ-ын сонгууль бүрээр нийслэлд ахиу санал авч, хөдөө орон нутагт гал алддаг АН-ынхан энэ алхмаараа малчдын саналыг татах улс төрийн дорвитойхон нүүдэл хийж байж болох. Сүүлийн үед АН-ыг ИХН-д сөөм сөөмөөр “идэгдэж” байгаа тухай яриа гарах болсон. Үүнийг эл намын лидерүүд эрс няцааж байна. С.Эрдэнийн лообийгоор ҮЗХ-нд ногоон гэрлээр орж ирсэн Ж.Батзандан, О.Магнай нарт намын удирдлагуудын зүгээс “Тэмцэгч байх нь чухал биш” гэдгийг хатуу сануулж, бодлого боловсруулагч болж суралцахыг даалгасан гэсэн мэдээ байгаа юм. Улс төрийн боловсролоороо тэнцэхгүй бол АН-д байх ч хэрэггүй гэсэн шаардлага бас дагалдуулсан тухай чих дэлсэв.

Генсек Д.Эрдэнэбат тэднийг өрөөндөө дуудан шанаа өгөхөөс наагуур сургааль айлдсан сураг ч бий. АН-аар овоглодог хүүхдийн мөнгөний асуудал улстөрчдийг “шалгаж” байгаа ойрын өдрүү- дэд санаачлагчийн хувьд энэ намынхан саналаа нэгтгэж чаджээ. Хүүхэд бүрт ялгаваргүйгээр халамжийн мөнгө олгох ёстой гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг онцолж байна. Харин МАХН-ынхан өөр өөр санал хэлж, ээж нарын дургүйцлийг төрүүлээд амжсан. АН дахь зөрчлийн бас нэг шалтгаан нь эл намын бизнесмэнүүдийн “цагаан атаарх лаас” шалтгаалдаг. Энэ утгаараа “Монгол 999+” байгуулагдсан нь улс төр дэх “бичил” хагарлуудыг цагаатгах боломжийн шалт гаан болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Ерөнхий прокурор М.Алтанхуягийн суудалд Д.Дор лиг жавыг нэр дэвшүүлж буй явдалд АН-ын гишүүд үзэл бодлын зөрчилтэй байгаа гэх.

Ардчилсан Ерөнхийлөгч төрүүлсэн тус намынхан Ц.Элбэгдоржийн эрх мэдлийн хүрээнд багтаж буй асуудалд ахархаж ханддаг заншилтай болоод буй. Ерөнхий прокурорын суудал тойрсон олон талын санал цөөн хүний ширээг тойрон эргэлдэж байгаагаараа онцлог. Үүнийг эс тооцвол нэг хэсэгтээ бужигнаж, нударга зангидалцаж, дарга цэргээ солихдоо тулан, намын байрныхаа үүдэнд суулт зарлаж байсан тус намынхан “шуудайдаа” багтжээ. Хамтарсан Засгийн газарт үүрэг хүлээж, хариуцлага үүрч буй нь АН-аас том зориг, тэвчээр, ухаан шаардаж байгаа нь үнэн. Чухамдаа энэхүү хамтарсан он жилүүд АН-д эв нэгдлийн үнэ цэнийг мэдрүүлж буй нь энэ болов уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.