Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН шударга өрсөлдөж чадсангүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт ИТХ-ын нөхөн сонгууль болж нийслэл хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө.

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын наймдугаар тойргийн нөхөн сонгуульд МАХНаас Н.Баярсайхан, АН-аас Р.Мөнхбаяр, бие даагч Н.Батхуяг нар нэр дэвшин өрсөлдөж, МАХН-аас нэр дэвшигч, сонгогчдын 63.6 хувийн саналаар ялалт байгуулсан бол Чингэлтэй дүүр гийн ИТХын 1-р тойрогт санал тоолох үеэр будилаан гарч ялагдлаа хүлээж сураагүй АН-ынхан сонгуулийн үр дүнг эсэргүүцэж байна. Тус дүүрэгт МАХН-аас дүүргийн Засаг даргын зөвлөх Г.Арвинбуян, АНын ҮЗХ-ны гишүүн Д.Алтанхуяг нар өрсөлдөж, 58.8 хувийн саналаар МАХН-аас нэр дэвшигч ялсан байна. Санал хураалт хаах үеэр Сүхбаатар дүүргийн 3-р хэсгийн хорооны ирц тааруу байсан нь сонгуулийн хорооныхныг түгшээж байсан ч сонгууль амжилттай болжээ.

Гэвч тус тойр гийн гуравдугаар хэсэгт Ардчилсан намыг төлөөлж ажилласан хэсгийн хорооны гишүүд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн шалт гаанаар тамгыг булаан сонгуулийн хууль, хэс гийн хороонд ажиллах дэг зөрчин хаалгаа эвдэн гарч оджээ. Эгэл олноо төлөөлөн ажиллах эрх, үүрэгтэй Дүүргийн ИТХ-ын сонгуульд улс төрийн шийдвэр гарган оролцсоны хувьд соёлтой байж, ард түм нийхээ саналыг хүндэтгэхийг АН-аас нэр дэвшигчид уриалж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.