Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН “шилэн байр”-аа удахгүй нурааж, шинэ өргөөнийхөө суурийг тавина

АН өөрийн гэсэн байртай болохоор иргэд, байгууллагаас хандив авч эхлээд буй. Ардчиллын 20 жилийг бэлгэдэж 20 давхар барих уг барилгыг тэд “Ардчиллын өргөө-ард түмний өргөө” хэмээн нэрлэсэн. Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах жижигхэн шилэн байранд тус нам 20 жил байрласан. Гэхдээ дөнгөж өнгөрсөн жил л “хүзүүвч” хэмээн нэрлэдэг байраа албан ёсоор өөрийнх болгож авсан билээ.

Өмнө нь түрээсэлж байсан гэсэн үг. Тэгвэл удахгүй тэд уг “шилэн байр”-аа нурааж, шинэхэн өргөөнийхөө суурийг энэ онд багтаан тавихаар бэлтгэж байна. Өргөө нь АН-ын байр, байгууллагуудад түрээслүүлэх, ард түмэнд зориулсан үйлчилгээний цогцолбор гэсэн гурван хэсэгтэй байх нь. Доод талын зургаан давхрыг ерөнхийдөө ард түмний “мэдэлд” байлгахаар төлөвлөжээ.

Иргэд, байгууллагаас одоогоор 80 сая төгр өгийн хандив цуглуулжээ. Уг аян орон нутагт үргэлжилнэ. Гэхдээ өргөөг барихад шаардагдах зардлын хэмжээ 20 гаруй тэрбум төгрөг юм байна. Тэгэхээр албан байгууллага, компаниудад зориулсан хэсгээ худалдаад хөрөнгө босгож, үлдсэн хэсгийг нь зээлэх гэнэ. Хотын төвийн 0 цэгт байрлах учир компаниуд уг өргөөнд өрөө, талбай авахаар эхнээсээ саналаа өгчээ. Тус өргөөний ажлын зураг, гэрээг бэлэн болгосон байна.

Мөн газрын зөвшөөрөл, холбогдох бичиг баримтаа бүрдүүлчихсэн учир энэ жилд багтаан сууриа тавих боломжтой аж. Суурийг тэнд өрөө, талбай худалдаж авах компаниудын урьдчилгаа төл бөрийн хөрөнгөөр босгох юм байна. Мөн цаг хугацаанд баригдалгүйгээр чанартай, үзэмжтэй ордон босгохыг зорьж буй гэсэн.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.