АН анхан шатны байгууллагуудын гишүүдээсээ Удирдлагын академийн төрийн удирдлагын ангид сургахаар болжээ. Ирэх сонгуулийн бэлтгэлээ анхан шатны байгууллагын гишүүдээ боловсруулахаас эхэлж буй аж. Сургалтад хамруулах гишүүддээ идэвх чармайлттай, суурь боловсрол сайтай гэх мэт шалгуур тавьж, 21 аймгийн 330 сумаас тус бүр нэг гишүүн элсүүлэх юм байна.
Суралцах хүсэлтэй гишүүд нь шалгалтад хамрагдаж, тэнцсэн нь номын мөр хөөхөөр Удирдлагын академийн зүг хөлгийн жолоо залах гэнэ. Удирдлагын академиас аймгуудад хоёр ээлжээр шалгалт авах юм байна. Эхний шалгалтыг өнгөрсөн есдүгээр сард авахад АН-ын 100 гишүүн хамрагджээ. Тэнцсэн 35 гишүүн ирэх сарын нэгнээс хичээлдээ суух аж.
Дараагийн шалгалт нь энэ сарын 24-нд болж, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говьсүмбэр аймгийнхныг хамруулах ажээ.
С.УУЛ







0 Сэтгэгдэл