Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН байгуулагдсаныг албан ёсоор зарласны 20 жилийн ой болов

МоАХ анхдугаар их хурлаа хийсний 20 жилийн ой  тохиов. Уг хурлаар АН мэндэлснийг албан ёсоор зарласан аж. Мөн улс төрийн байдал болон хуулийн шинэчлэл, сүсэг бишрэл,  1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний 80 жилийн ойг тэмдэглэх зэрэг асуудлаар илтгэл тавин, хэлэлцэж байжээ. Бас ард түмэнд,  БНМАУ-ын АИХ, МАХН-ын Төв хороонд хандан өргөх бичиг гаргасан байна.
МоАХ-ны Анхдугаар их хурлаар дарга, гишүүдээ сонгожээ. Үүгээр тус холбооны Ерөнхий зохицуулагчаар С.Зоригийг, Ерөнхий зохицуулах зөвлөлийн тэргүүлэгч гишүүнээр С.Амарсанаа, Я.Батсүх, И.Жавхлант, С.Зориг, Д.Нинж, Д.Сосорбарам, Дарь.Сүхбаатар, Ц.Элбэгдорж, Ц.Энхтүвшин нарын есөн хүнийг сонгожээ. Түүнчлэн “Шинэ толь” сонины анхны дугаар төлөөлөгчдийн  гар дээр очсон түүхтэй юм байна. Уг хуралд  611 төлөөлөгч, 200 гаруй зочноос гадна гадаадын 30 орчим сурвалжлагч оролцсон аж. Уг арга хэмжээ нь Монголын улс төр, эдийн засаг, хэвлэлийн эрх чөлөө, нийгмийн тогтолцоонд ихээхэн өөрчлөлт авчирсан чухал үйл явдал байжээ.
 

С.УУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.