Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Анхны бүтээл”-ийн эздээр РТДС-ийнхан тодорлоо

Радио, телевизийн дээд сургуулиас гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа “Анхны бүтээл” наадам болж өндөрлөлөө. Тус сургуулийн анхны захирал Б.Бадрууганы нэрэмжт наадам оюутнуудын авьяасыг нээх, хөгжүүлэх, ажлын байр олоход нь зуучлах зорилгтойгоор зохион байгуулагддаг ажээ. Энэ жилийн телевизийн шилдэг бүтээлээр Радио, телевизийн дээд сургуулийн оюутан Ц.Ууганбаатар,  Л.Бат-Эрдэнэ нарын “Зөрүүд хоёр хуц” бүтээл шалгарчээ. Мөн телевизийн шилдэг найруулагчаар РТДС-ийн оюутан Э.Хонгорзулын “Эх”, шилдэг зураг авалтаар РТДС-ийн оюутан Д.Нямсүрэнгийн “Х”, “шилдэг компьютер графикаар Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн оюутан Г.Ундрамын “Сүүлийн домог” бүтээлүүд шалгарсан байна. Радиогийн шилдэг бүтээлээр РТДС-ийн оюутан Г.Мөнхбаяр, Энхсайхан нарын “Аав, намар хоёр”, шилдэг зохиолоор РТДС-ийн оюутан Г.Даваасүрэнгийн “Тавилын найр” бүтээлүүд шалгарчээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.