Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг сонголоо

Шүүхийн тухай хуулийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд шинэчлэн баталсан. Уг хуулийг өчигдрөөс даган мөрдөж эхэллээ. Шүүхийн тухай хуульд оруулсан, дорвитой, дэвшилттэй цөөн өөрчлөлтийн нэг нь ерөнхий шүүгч нарыг сонгон шалгаруулах тухай заалт юм. Өмнөх хуулиар шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сонгон шалгаруулж дараа нь Ерөнхийлөгчид нэрийг нь өргөн мэдүүлдэг байв. Улмаар Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгч, ерөнхий шүүгчийг томилдог байсан. Харин шинэчилсэн Шүүхийн тухай хуулийн 19.2.4-т “Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийг шүүгчид дотроосоо сонгоно” гэж заасан.

Өөрөөр хэлбэл, шүүгч нар бие даан хуралдаж, дундаасаа хараат бусаар ерөнхий шүүгчээ тодруулах шударга зарчим үйлчилж эхлэв. Ийнхүү өчигдөр анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид  зөвлөгөөнөө хийж, ерөнхий шүүгчийг сонгохын зэрэгцээ хэрэг хуваарилах журам, шүүх хуралдааны даргалагч, бүрэлдэхүүн томилох хуваарийг шинэчлэн баталсан байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхийд хэд хэдэн шүүгч өрсөлдөж, хэн нь ч олонхийн санал аваагүй тул хуульд заасны хамгийн олон жил шүүгчээр ажилласан Д.Мягмаржавыг ерөнхий шүүгчээр сонгосон байна. Д.Мягмаржав 1984 онд МУИС-ийн хуулийн ангийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.  Монгол улсын шүүхийн шүүгчийн Дэд түшээ зэрэг дэвтэй юм. Мөн өчигдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчид зөвлөгөөнөө зохион байгууллаа. Шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгчээр шүүгч Д.Батбаатарыг 100 хувийн саналаар сонгосон байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Оюунтунгалагийг дийлэнх олонхын саналаар мөн сонгожээ. Тэрбээр 2001 онд ОХУ-ын Эрхүүгийн Техникийн их сургуулийн хуулийн ангийг хуульч мэргэжилтэн цолтой төгсөж, цаашлаад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хуулийн магистр, Япон улсын Нагоягийн их сургуульд хууль зүйн ухааны магистр, докторын зэрэг хамгаалсан.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр Б.Батболорыг ерөнхий шүүгчээр сонгосон бол Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар О.Жанчивнямбууг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Б.Дашдондовыг ерөнхий шүүгчээр тус тус сонгосон байна. Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Ж.Болдбаатарыг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр Б.Халиуныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Н.Одонтуулыг сонгожээ.

Мөн өдөр Иргэний хэргийн анхан шатны шүүхүүдийн шүүгчид зөвлөгөөнөө хийлээ. Ингээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Д.Даваасүрэнг сонгосон бол Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид М.Баясгаланг ерөнхийгөөрөө сонголоо. Мөн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид Б.Хишигбаатарыг ерөнхий шүүгчээр сонгов. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөө хийж С.Будыг дийлэнх олонхыг саналаар ерөнхий шүүгчээр сонгож, тогтоолоо баталжээ. Харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нараас мөн л хэд хэдэн шүүгч ерөнхий шүүгчид нэрээ дэвшүүлсэн байна. Ингээд хэн нь ч олонхын санал аваагүй тул Д.Уранчимэгийг ерөнхий шүүгчээр сонголоо. Д.Уранчимэг тухайн шүүхэд хамгийн олон жил ажилласан тул хуульд зааснаар ерөнхий шүүгч болов. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар Ц.Цэрэндуламыг ерөнхий шүүгч сонгож, тогтоол батлав. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Л.Энхбилэгийг сонгожээ. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр Б.Байгальмааг, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр П.Цэцэгдуламыг сонголоо.

Шүүхийн тухай хуулийн 36.8-д “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн зөвлөгөөнөөс нууц санал хураалтаар гурван жилийн хугацаагаар олонхын саналаар сонгох бөгөөд нэг удаа улируулан сонгож болно” гэж заасан байна. Мөн хуулийн 15.1 дэх хэсэгт “Бүх шатны шүүх Ерөнхий шүүгч, шүүгчээс бүрдэнэ”, 15.2-т “Шүүхийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч тэргүүлнэ” хэмээн тусгажээ.  

Одоогоор Улсын дээд шүүх танхимын тэргүүнүүдээ сонгох болон нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх ерөнхий шүүгчээ сонгоогүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нар маргааш зөвлөгөөн хийж, ерөнхий шүүгчээ томилох аж. Шүүхийн тухай хуулийн 36.7-д “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан. Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчийг 2020 оны зургадугаар сард Ерөнхийлөгчийн зарлигаар томилсон. Одоогоор хуульд заасан бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй байгаа юм.  

4
Зөв, гоёЗөв, гоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
Савж уналааСавж уналаа
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Анхан болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч нарыг сонголоо

  • Avatar Зочин says:

    Хүнлэг шудрага. эрх дархтнуудын нөлөөнд автахгүй шудрага ажиллахыг эрхэм шүүгчдээс хүсэж амжилт eрөөe

  • Avatar Хуульч says:

    Нийслэлийн ерөнхий шүүгчээр үлдсэн МАНАН бүлэглэлийн шүүгчийг яагаад солихгүй байгаа юм болоо. Хонгил нурах болоогүй л байгаа юм байна даа.

  • Avatar Zochin says:

    Nuguu onigoo bolood bsan Boldbaatar Khaliun nar ni yerunkhii shuugch bson gene uu kha lha

  • Avatar зочин says:

    нөгөө болдбаатар мөн үү мөн бол болиулаач ичмээр золиг шүү өөр хүн алга уу СБ -дүүрэгт

  • Ж.Болдбаатар гэж байна. Бичлэгт гарсан шүүгчийн овог нь З юм бишүү дээ

  • Avatar Anonymous says:

    ЗА ХҮМҮҮСЭЭ ХАРААРАЙ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ. ЖИНХЭНЭ НАМЫН АЖИЛ ШҮҮХЭД ОДОО Л ЭХЛЭНЭ ДЭЭ.

  • Avatar Хуульч says:

    ЗА ХҮМҮҮСЭЭ ХАРААРАЙ ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАВ. ЖИНХЭНЭ НАМЫН АЖИЛ ШҮҮХЭД ОДОО Л ЭХЛЭНЭ ДЭЭ.