Гаитид болсон газар хөдлөлтийн дараа өнчирсөн, асрах хүнгүй болсон хүүхдүүдийг хулгайлан авч явах гэсэн хэрэгт сэжиглэгдээд байгаа АНУ-ын 10 шашны номлогчийн наймыг нь сулласан байна. Гаитийн шүүгч суллах шийдвэр гаргасны дараа тэд Майами руу цэргийн онгоцоор ниссэн агаад шүүхээс тодруулах зүйл гарсан тохиолдолд буцаж ирж мэдүүлэг өгөх ётой аж.
Номлогчдын ахлагч Лора Слисби, Чариша Култер нараас тодруулах зүйл байгаа тул үргэлжлүүлэн байцаалт авах юм байна. Тэд хүүхдүүд бүгдээрээ өнчирсөн гэж мэдүүлсэн ч зарим хүүхдийн эх, эцэг олдсон, тухайн үед шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж чадаагүй байсан гэдгээ байцаалтын явцад хүлээн зөвшөөрчээ. Харин хүүхдүүдийг Доминиканы хил давуулан зарах гэж байсан гэдгийг эрс эсэргүүцээд, “Хүүхдүүдийг асрах газарт хүргэж, шаардлагатай тусламж үзүүлэхээс өөр зорилго байгаагүй” хэмээн мэдүүлсэн.







0 Сэтгэгдэл