Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын нэр хүнд дэлхий дахинд өсчээ

Иракын дайнаас хойш анх удаагаа АНУ-ын нэр хүнд дээшилсэн болохыг Мэрилэндийн их сургуулийн Олон улсын бодлогын хандлага хөтөлбөр судалгаагаараа тогтоожээ. Тус хөтөлбөр дэлхийн 28 орны 30.000 иргэдийн дунд санал асуулга явуулсан байна. Америкийн улс төрийн бодлого, нөлөөнд дэлхий нийт хэрхэн хандаж байгааг тодорхойлдог энэ судалгааг жил бүр хийдэг. АНУ-ын нөлөөг эерэгээр хүлээн авдаг хувь 40 байгаа нь өмнөх жилүүдээс өссөн үзүүлэлт. 2007 онд 28 хувь байсан энэ үзүүлэлт дээшилсээр 2009 онд 35 хувьд хүрээд байсан юм.
Судалгааг удирдсан Даг Миллер “Иракын дайнаас хойш дэлхий нийт АНУ-ыг ийм өндрөөр үнэлсэн удаа байхгүй. Ерөнхийлөгч Б.Обамагийн ганцхан жилийн дотор үзүүлсэн нөлөө яриангүй их бий. Гэхдээ сөрөг тал нь давамгайлсаар байна” гэжээ. Германчуудын 59, Японы 53, Их Британийн 52, Канадын 51, Францын 49, Европын холбооны иргэдийн 53 хувь нь тус тус АНУ-ын явуулж буй бодлого, нөлөөг эерэгээр хүлээн авдаг гэдгээ илэрхийлжээ. Харин Пакистан, Израиль, Хойд Солонгосын иргэдийн дунд энэ үзүүлэлт 20 хувь ч хүрсэнгүй. ОХУ-ын иргэдийн 30 хувь нь Цагаан ордны бодлогыг зөв гэж үздэг байна. Сонирхолтой нь энэ үзүүлэлт өнгөрсөн жил ОХУ-д 18 хувьтай байв. 

О.ТОГОО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.