Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын мөрдөгчид хакеруудын мөрөөр орсон гэв

        “Google” зэрэг АНУ-ын компаниудын мэдээллийн сан руу дайралт хийсэн хакеруудын мөрөөр тус улсын мөрдөгчид орсон гэж “Financial Times” мэдээлсэн. Дайралтын кодыг зохион бүтээсэн этгээд нь 30 орчим настай, компьютерийн хамгааалалтын талаар хувиараа зөвлөлгөө өгдөг  хятад мэргэжилтэн гэнэ. Тэрбээр дайралтын кодын хэсгийг хакеруудад зориулан тараасан учраас Хятадын өнцөг булан бүрээс довтолгоог хийсэн байх магадлалтай аж. Гол дайралтын ул мөрийг Shanghai Jiaotong University, Lanxiang School зэрэг сургуулиудаас олсон байна.
Гэвч Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ма Жаози энэ бүхнийг ор үндэсгүй зүйл гэж мэдэгдээд, “Google” компанийг гарч явах мэдэгдэл хийлгэхэд хүргэсэн энэ хэрэгт Хятадын Засгийн газрыг оролцсон мэтээр зэмлэх нь нэн хариуцлагагүй явдал” гэж өчигдөр болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдэв.
“Wall Street Journal”-д бичсэнээр Хятадын засгийн газрын болон “Google” компанийн албаны хүмүүс удахгүй дахин уулзаж интернэтийн хайлтыг хяналтгүй болгох тухай  “Google” –ийн хүсэлтийн талаар ярилцах юм байна. Одоогоор Хятадад “Google” –ээр хайлт хийх үйлдэл хяналттай хэвээр байгаа.   

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.