Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Буддын шашны тэргүүн XIV Далай ламтай уулзлаа

     АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Буддын шашны тэргүүн XIV Далай ламыг цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Тэрбээр тус улсад 10 хоногийн хугацаатай саатах юм байна.
      Далай лам цагаан ордны гадаа сурвалжлагч нартай уулзахдаа тус айлчлалдаа ихэд баяртай байгаагаа мэдэгджээ.
     Тэдний уулзалт хаалттай болсон бөгөөд хэвлэлийн хурал хэзээ болох нь тодорхойгүй байгаа билээ.
1991 онд АНУ-ын ерөнхийлөгч асан эцэг Жорж Буш, мөн Билл Клинтон, Жорж Буш нар Далай ламтай хийсэн уулзалтаа хаалттай хийсэн бөгөөд зураг дарахыг хориглож байжээ.
     Ерөнхийлөгч Обама мэдэгдэлдээ “АНУ Түвдийг Хятадын нэг хэсэг хэмээн үзэж, Түвдийн гайхалтай соёл болон шашны уламжлалт ёс заншлыг хамгаалахыг бид Хятадын Засгийн газарт уриалж байна” гэдгийг цохон тэмдэглэжээ.
      Сүүлийн үед тус хоёр улсын харилцаанд багагүй зөрчилдөөн үүсээд байгаа ч БНХАУ АНУ-аас санхүүгийн хувьд хараат бөгөөд 800 тэрбум долларын өртэй байгаа юм байна.
 Хамгийн сүүлд Обама гийн засгийн газар их хэмжээний зэр зэвсгийг Тайваньд нийлүүлсэн нь хятадын эсэргүүцлийг ихээхэн хүргэсэн аж.
     Далай ламын хувьд, тэрбээр Хятадын цэргүүд Түвдийг авсны дараахан 1959 онд эх нутгаа орхин Энэтхэг рүү дөрөвжээ.
Цагаан ордны гадаа сурвалжлагч нартай ярих үедээ хийсэн мэдэгдэлдээ – “хүний эрх, шашны уламжлалт ёс заншил, эмэгтэйчүүдийн тэгш эрхийг хамгаалах нь дэлхий даяар ялангуяа Түвдэд нэн шаардлагатай байна гэдгээ би ерөнхийлөгчид мэдэгдсэн” гэжээ. Хаалттай ч бай, нээлттэй ч бай, ямар ч байсан тэдний уулзалт ихээхэн үр дүнтэй болсон бололтой. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.