Барак Обамагийн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн зам тийм ч дардан байгаагүй. Хар арьст аав, цагаан арьст ээжтэй жаалхүүгийн өөрийгөө бусдад хүлээн зөвшөөрүүлэх гэсэн тэмцэл Америкийн Ерөнхийлөгчийн суудалд авчирсан гэдэг. Эл түүхийг өгүүлэх “Ааваасаа өвлөсөн мөрөөдөл” номыг лектор Д.Намжав орчуулан, худалдаанд гаргажээ.
Тэрбээр өмнө нь “Амжилт дагуулах үгс”, “Айл бүрт аз жаргал бэлэглэе” хэмээх цуврал бүтээлүүд гаргаж байсан бөгөөд энэ удаад Грэммийн шагнал хүртэж, 2008 онд борлуулалтаараа тэргүүлсэн Ерөнхийлөгч Барак Обамагийн номыг Монголын уншигчдад хүргэж байгаа нь энэ аж.







0 Сэтгэгдэл