Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-ын анхны Ерөнхийлөгч ном “бултуулжээ”

   АНУ-ын анхны Ерөнхийлөгч Ж.Вашингтон 300.000 долларын торгууль төлж магадгүй байна. Тэрбээр 1789 оны аравдугаар сарын 5-нд Нью-Йоркийн Нийгэмлэг номын сангаас хоёр номоо зээлээр аваад өгөөгүй болохыг саяхан илрүүлсэн гэнэ. Ном буцааж өгөөгүй тохиолдолд оноох торгууль нь 220 гаруй жилийн дараа дээр дурдсан хэмжээнд байхаар тооцоо гарчээ. Их Британийн Төлөөлөгчдийн танхимаас гаргасан “Үндэстнүүдийн эрх зүй” нэртэй хоёр боть номыг сар хэрэглэх нөхцөлтэйгээр Ерөнхийлөгч Вашингтон авсан болохыг нотлох баримт байгаа аж.

Ном хүлээн авсан хүснэгтэд Ерөнхийлөгч гарын үсгээ зурж өөртөө төвөг удсангүй, туслах нь “Ерөнхийлөгч” хэмээн таталган бичсэн аж. Тэр үед Вашигтоноос өөр Ерөнхийлөгч байгаагүй болохоор уг номыг хэн авсан нь илт байгаа аж. Номын сангийн ажилтнууд ном өгсөн, хүлээн авсан хүснэгтүүдийг онлайн хэлбэрт шилжүүлж байх үедээ энэхүү “хэргийг” илрүүлжээ. Номын сангийнхан уужуу сэтгэл гаргаж Ерөнхийлөгчийг торгуулиас чөлөөлж байгаа бөгөөд зөвхөн алга болсон номоо олж авах нь чухал байна хэмээн мэдэгджээ.

О.ТОГОО
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.