Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ Сири дэх дипломатчдынхаа тоог цөөрүүлнэ

 

 

 

 

 

 

 

 

АНУ Дамаскт суугаа ЭСЯ-ны ажилтан, дипломатчдынхаа тоог цөөрүүлэх шийдвэр гаргасан тухай “Reuters” мэдээлжээ. “Сири дэх АНУ-ын ЭСЯ-ны ажилтнуудын тоог цөөлөх, цомхтгосон ажилтнуудыг ойрын хугацаанд эргүүлэн татах шийдвэрийг Төрийн департамент гаргасан” хэмээн эх сурвалж онцлов. Түүнээс гадна Дамаск дахь дипломат төлөөлөгчийн газар зөвхөн урьдчилан гаргасан хуваарийн дагуу ажиллаж, хүмүүсийг бүртгэлийн дагуу хүлээн авах гэнэ.

Америкийн эрх баригчид Сирид байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргажээ. Үүний зэрэгцээ тус улсын Хомс хотод болсон мөргөлдөөний үеэр “France 2” телевизийн сэтгүүлч Жиль Жакье пуужингийн цохилтод өртөн амиа алдсан байна. Мөн хэд хэдэн сэтгүүлч, гэрэл зурагчин шархадсан тухай ВВС дамжууллаа. Зарим эх сурвалжид мэдээлснээр сэтгүүлчид Сирийн эрх баригчдын урилгаар тэнд очиж, үйл явдлыг сурвалжилж байсан гэнэ.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.