Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ Ормузын хоолойд хөлгүүдээ нэмж байршуулна гэв

АНУ-ын Батлан хамгаалах яам Ормузын хоолойд нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдээ нэмж байршуулахаа мэдэгдлээ. “Америк арван жилийн хугацаанд Персийн буланд цэргийн хүчээ байршуулсан. Энэ нь цаашид ч үргэлжилнэ” хэмээн Батлан хамгаалах яамны төлөөлөгч Жорж Литтл өгүүлсэн байна. “Ройтерс” агентлагийн мэдээлснээр АНУ Персийн буланд тогтвортой байдлыг хангахын тулд нисэх онгоц тээвэрлэгч хөлгүүдийнхээ тоог нэмэх аж. Барууны орнууд хэрэв Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авбал тус улс Ормузын хоолойг хаана гэж заналхийлснийхээ дараа өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нөөс цэргийн сургуулилалтаа эхлүүлсэн.

Ираны армийн ерөнхий командлагч Атаолла Салехи “Уг сургуулилалт эхэлснээр Америкийн хөлөг Ормузын хоолойд орж ирсэн, хэрэв дахин ийм явдал гарвал манай улс хариу арга хэмжээ авна” хэмээн мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ олон улсын зүгээс Иранд авсан хориг арга хэмжээний үр дүн гарч эхэлж байна хэмээн АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны тэргүүн Виктория Нуланд үзэж байна. Тэрбээр Ормузын хоолойг хаана хэмээн заналхийлснээр Тегеран олон улсын хориг арга хэмжээ, түүнээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг ард иргэдийнхээ анхаарлаас холдуулахыг хичээж байна гэж онцолжээ.

Энэ бүхнээс харахад Америк, Ираны харилцаа сүүлийн 20 жилд байгаагүйгээр хурцдаж байна хэмээн олон улсын ажиглагчид онцолж буй. АНУ Ираны Төвбанкны эсрэг хориг арга хэмжээ авсан ч Тегеран хэрэгж үүлж буй цөмийн хөтөлбөр өөсөө татгалзахгүй гэдгээ илэрхийлээд байгаа аж. Мөн Иранд авсан хориг арга хэмжээг БНХАУ эсэргүүцэж буйгаа илэрхийллээ. “Дэлхийн ямар нэг улсын дотоод хууль дүрмийг олон улсын хууль эрх зүйгээс дээгүүр тавихын эсрэг бид тэмцэж байгаа. Аль нэг улсын эсрэг нэг талыг баримталсан хориг арга хэмжээ авахыг Хятад эсэргүүцэж байна” хэмээн тус улсын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Хун Лэй мэдэгджээ.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.