Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ ИРАНЫ ТӨВБАНКНЫ ЭСРЭГ ХОРИГ АРГА ХЭМЖЭЭ АВЛАА

АНУ Ираны санхүүгийн байгууллагууд, тэр дундаа Төвбанкных нь эсрэг хориг арга хэмжээ авсан тухай “Ройтерс” дамжуулав. Уг хориг арга хэмжээний дагуу Америкийн санхүүгийн байгууллагууд Ираны Төвбанктай ямар нэгэн гүйлгээ хийхийг хориглож байгаа аж. Ингэснээр Ираны газрын тосны экспортод ихээхэн хүндрэл учирч, нефть болон нефтийн бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүрнэ хэмээн ажиглагчид үзэж буй.

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама “Дээрх хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй” хэмээн мэдэгдлээ. Ираны Цөмийн эрчим хүчний газрын мэдэгдсэнээр тэд цөмийн реакторт зориулсан шатахуун хадгалах бортого зохион бүтээжээ. Бортогыг туршиж үзсэний дараа ашиглалтад оруулах эсэхийг шийдэх аж. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Иран улс 2003 оноос цөмийн зэвсэг зохион бүтээхийг зорьж байгаа гэнэ.

Харин тус улсын эрх баригчид үүнийг үгүйсгэж, эрчим хүчний хэрэглээг хангах зорилгоор уран баяжуулж буйгаа удаа дараа илэрхийлсэн юм. Ираны анхны АЦС өнгөрсөн оны есдүгээр сарын 12-нд ашиглалтад орсон юм.

Х.ОД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.