Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн БНХАУын иргэн Лю Сяобог шоронгоос суллах хүсэлтийг АНУ, Европын холбоо Хятадын Засаг захиргаанд хандан тавьжээ. Хүний эрхийн төлөө тууштай тэмцээд , шоронд 11 жил хорих ялаар шийтгүүлсэн тэрбээр 1989 оны Тянь Аньминий талбай дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд оролцож байсан юм.
АНУ, Европын холбоо Лю Сяобог шоронгоос суллахыг уриалж, энэ саналыг дэмжиж буйгаа Далай лам илэрхийлсэн. БНХАУ-ын Засаг захиргаа хариуд нь “Манай улс өөрийн хууль, журамтай. Нобелийн шагнал авсан эсэх нь бидний шийдвэрт нөлөөлөхгүй.
Хятад улс эдийн засаг, худалдаа, үнэт цаасны өөрийн гэсэн бодлоготой шиг хүний эрх, эрх чөлөөний талаар ч тогтсон үзэл баримтлалтай” гэж мэдэгджээ.







0 Сэтгэгдэл