Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ-д таван хүн тутмын нэг нь вакцинжуулалтад хамрагджээ

зургийг “ТASS” агентлагаас

Одоогийн байдлаар таван америк хүн тутмын нэг нь  коронавиусийн эсрэг вакцинжуулалтад хамрагджээ.   Энэ тухай АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх холбооны төвийн тэргүүн Рошель Валенский гадаадын хэвлэлийнхэнд зориулсан хэвлэлийн хурал дээр мэдэгджээ. “Өнөөдрийн байдлаар  бид таван  америк хүн тутмын нэгийг  бүрэн вакцинжуулаад байна.  Гэхдээ бид  цартахалтай тэмцэж байгаа  тул бусад улс орнуудтай хамтран ажиллах ёстой” гэж тэрээр хэлжээ. “Вашингтон Пост” сонинд бичсэнээр одоогоор 101.8 сая америкчууд дор хаяж нэг тун вакцин хийлгээд байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын хүн ам ойролцоогоор 328 сая байна. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүс Pfizer / BioNTech эсвэл Moderna гэсэн хоёр тун вакцин , эсвэл Johnson & Johnson-ийн нэг тун вакциныг хийлгэжээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д коронавирусийн халдварын 30.5 сая гаруй тохиолдол илэрч, 553.9 мянга гаруй хүн нас баржээ. Тус улс эл хоёр үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт бичигдэж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.