Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ Б.Обамагийн авга эгчид улс төрийн орогнол олгов

  АНУ-ын Цагаачлалын албаны шүүх Барак Обамагийн авга эгч Зейтуни Ониангод улс төрийн орогнол олгох шийдвэр гаргажээ. Түүний өмгөөлөгч Скотт Браттон сэтгүүлчдэд энэ тухай мэдээлсэн байна. “Тэр одоо ажил хийх, АНУд байнга оршин суух эрхтэй визтэй болох бодолтой байгаа” гэж тэрбээр нэмж хэлжээ. Онианго 2000 онд төрөлх нутаг Кенид нь улс төрийн байдал тогтворгүй байгаа гэдэг шалтгаанаар АНУ-д улс төрийн орогнол олгох ту хай хүсэлт тавьж байжээ. Гэвч Америкийн эрх баригчид түүний уг хүсэлтийг авч үзээд татгалзах шийдвэр гаргасан аж. Түүнээс гадна 2004 онд түүнийг АНУ-аас гаргах тогтоол баталсан байна. Түүний өмгөөлөгч энэ оны хоёрдугаар сард уг шийдвэрийг давж заалджээ.


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.