Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ атомын цахилгаан станц барина

Ерөнхийлөгч Б.Обама Жорж мужид барих хоёр атомын цахилгаан станцад зориулан найман тэрбум ам долларын зээлийн баталгаа гаргаснаа зарлав. Одоогоос 30 жилийн өмнө АНУ-ын Пенсильван муж дахь Три-Майл Айленд атомын цахилгаан станцын реакторт осол гарснаас хойш тус улсад шинэ цахилгаан станц барих ажил зогссон юм. Тэрбээр шинэ төслийн талаар “Шинэ атомын цахилгаан станцын нэг нь жилдээ агаар дахь нүүрсхүчлийн хийг 13 сая тонноор багасгаж, ирэх найман жил өндөр цалинтай олон мянган ажлын байрыг буй болгоно. Дулаарлын эсрэг тэмцэхэд ус агаар шиг хэрэгтэй цэвэр технологийг ашиглах ажлын эхлэл тавигдаж байна. Байгаль хамгаалагчид энэ удаа сэтгэл зовох хэрэггүй” гэжээ.
Атомын цахилгаан станцын барилгын ажлыг гүйцэтгэх Southern Company “Барилгын ажлыг гүйцэтгэхэд 3000 ажилтан шаардлагатай. Реактор ашиглалтад орсны дараа 850 хүн энд байнга ажиллах болно” гэж мэдэгдэв.
Одоогоон АНУ-ын 31 муж улсад 104 атомын цахилгаан станц ажиллаж, эрчим хүчний нийт хэрэглээний 1/5 хангаж байна. Дэлхийн бусад орнуудад нийтдээ 56 атомын цахилгаан станц ажиллаж байгаа юм. 
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.