Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АНУ ажилгүйдэлтэй тэмцэнэ

АНУ-ын Сенат өнгөрсөн лхагва гаригт тус улсын Ерөнхийлөгч Б.Обамагийн санаачилсан ажилгүйдэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг дэмжжээ. Энэ хүрээнд Америкийн Засгийн газар 15 тэрбум доллар зарцуулах болсныг “Associated Press” мэдээлэв.
Дээрх хөтөлбөрийн дагуу ажлын байр шинээр гаргасан компанийг цалингийн 6.2 хувийн татвараас оны сүүлч хүртэл чөлөөлөх аж. Шинэ ажилтан нэг жилийн хугацаанд ажлын байраа хадгалж үлдэх юм бол тухайн компанид нэг мянган долларын татварын хөнгөлөлт үзүүлэх юм байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ  хүрээнд 250.000 шинэ ажлын байр бий болох аж. 2007 онд эхэлсэн эдийн засгийн уналтаас болж Америкт 8.7 сая хүн ажлаа алдсан тухай судалгаа байдаг билээ. Б.Обамагийн санаачилсан хуулийн төслийг эдүгээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим дэмжин батлах юм бол хэрэгжиж эхлэх боломжтой болох юм байна.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.