Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Анод”-ын эрх хүлээн авагч банкны бичиг баримтуудаа алджээ

“Анод” банкны эрх хүлээн авагч Б.Энхбат өнгөрсөн мягмар гаригт автомашинаасаа чухал баримтуудаа хулгайд алджээ. Нийслэлийн Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг, III хороолол дахь “Голомт” банкны салбараар тэрбээр энэ сарын 18-нд орох үед хулгайч гар цүнхтэй бичиг баримтыг нь авсан байна.
Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд шал гаж байгаа аж. Хэргийн талаар тус хэлтсийн албаны эх сурвалжаас тодруулахад, “Жолооч тойгоо хамт “Голомт” банкны орчимд байхад гэмт хэрэгтнүүд “Анод” банкны санхүүгийн баримт бичиг, дөрвөн сая төгрөг бүхий гар цүнхийг маань хулгайлсан” хэмээн өргөдөл гаргаж ирснийг шалгаж байгаа. Эд зүйл хулгайд алдагдах үед жолооч нь машиныхаа дэргэд байсан юм
билээ. Тэрбээр машинаа арчиж байх хооронд энэ явдал болсон
гэж тайлбарлаж байгаа. Хохирогч банкнаас гарч ирээд цүнхээ алга болсныг мэдэж цагдаагийн байгууллагад хандсан” гэлээ. Эх сурвалжууд чухам ямар бичиг баримт вэ гэдэг талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж буй бөгөөд тус банкны санхүүгийн үйл ажиллагаатай холбоо той зүйл гэхээс илүүг хэлэхийг хүссэнгүй.


Г.Орчлон

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.